Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдээд байна. Кюүшюү башёг 3 аварга өнжиж байгаа нь озеки, секиваке, комусуби цолтнуудад түрүү өргөх том боломж гарч ирж байгаа юм. Энэ боломжийг хамгийн сайнаар ашиглаж байгаа бөхчүүдийн тоонд зүүний комусуби Такакейшёо, барууны озеки Такаяасү нар багтаж байна. Комусуби Такакейшёо 12 өдрийн барилдааны дараагаар 11 даваа авч, нэг өвдөг шороодсон амжилтаар башёг ганцаар тэргүүлж байгаа бол Такаяасү озеки 10 даваа 2 унаатайгаар удаалж байгаа. Тэдний ард маэгеширэ Оношо, Дайёшёо, Аойяама, Окиноуми нар 9 даваа 3 унаатайгаар тэргүүлэгчдийн 3-р байрт бичигдэж байна. Комусуби Такакейшёо өнөөдөр Аойяаматай барилдах бол Такаяасү озеки энэ өдөр Дайешёотой оноолт таарчээ.
Манай бөхчүүд 12 өдрийн дараах байдлаар Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, таван унаатай болсон бол Таканинова А.Баасандорж зургаан даваа, Чиёошома Г.Мөнхсайхан таван даваатай башёг үргэлжлүүлж байна. Харамсалтай нь дөрвөн даваатай яваа Ичиножёо А.Ичинноров үлдсэн гурван өдрийн барилдаанд ялалт байгуулсан ч тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон бол Араваши Э.Дөлгөөн 12 барилдаанаас нэг л даваа авчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна