Зимбабвед "Идай" шуурганы улмаас 179 хүн амиа алджээ

2019/03/27
Зимбабвегийн орон нутгийн засгийн газрын сайд Жүли Моё өчигдөр мэдээлэл хийж, халуун орны "Идай" шуурганы улмаас тус улсад 179 хүн амиа алдаж, 329 хүн сураггүй болж, 186 хүн гэмтэж бэртсэнээс 38 хүний бие хүнд байгаа бөгөөд 40 гаруй мянган айл өрхөд хүнсний яаралтай тусламж шаардлагатай байна. Авран туслах ажил өрнөхийн хэрээр, амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байна гэжээ. 

Энэ сарын 15-нд "Идай" шуурганы голомт Зимбабве руу шилжиж, тус улсын зүүн биеийн Маникаланд, Масвинго, зүүн Машоналанд зэрэг мужид ноцтой сүйрэл дагуулжээ. Халуун орны шуурганы улмаас аадар бороо орж, үер бууснаар, хөрс нурж, голын далан сэтрэн, зам гүүр тасарч, олон хүн амиа алдах буюу бэртэж, эд хөрөнгийн ихээхэн хохирол учруулсан байна.

Өчигдөр Дэлхийн тарианы хөтөлбөрийн газар Зимбабвегийн гамшигт өртсөн бүсэд үр тарианы яаралтай тусламж үзүүлж, орон нутгийн иргэд бэрхшээлийг даван туулахад туслана гэдгээ мэдэгджээ. БНХАУ-ын засгийн газар, АНУ, Их Британи, Европын холбоо зэрэг улс орон, олон улсын байгууллага Зимбабвед яаралтай тусламж үзүүлэх талаар мэдэгдсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна