Украйн: Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 21-нд болно

2019/04/02
Украйны Сонгуулийн төв хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 50.18 хувийг боловсруулж дууслаа. Одоогийн байдлаар хошин шогийн жүжигчин, “Ард түмний зарц” намын дарга Владимир Зеленский өрсөлдөгчдөөсөө илүүрхэж байна. Түүнд сонгогчдын 30.2 хувь нь саналаа өгчээ.

Хоёрдугаарт, Украйны одоогийн төрийн тэргүүн Петр Прошенко 16.64 хувьтай байгаа бол түүний араас “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко хол зөрүүгүй явна. Түүний хувьд 13.8 хувийн санал авчээ.

Украйны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 21-нд болохоор товлогдсон. Одоогийн байдлаар Владимир Зеленский, Петр Порошенко нар хоёрдугаар шатанд өрсөлдөх магадлалтай байгаа юм. Зеленский хоёрдугаар шатанд өрсөлдөх төлөвлөгөөгөө хуваалцахдаа "Хэнтэй хамт гарч ирэх нь хамаагүй. Зөвхөн ялахын төлөө байна" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна