БНСУ-ын зүүн хойд хэсэгт дэгдсэн ойн түймрийг бараг бүрэн унтраасан тухай тус улсын Засгийн газраас бямба гарагийн орой мэдээлжээ.
Ойн түймэр пүрэв гарагийн орой Ганвон мужид дэгдсэн ба хүчтэй салхины улмаас тархаж, 53 мянган га талбайг хамарсны зэрэгцээ 162 байшин барилга сүйджээ. Уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаж, 4000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Засгийн газрын харьяа Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооноос мэдээлснээр, ойн түймэр дэгдсэн бүс нутагт 12 мянган цэргийн албан хаагч, гал сөнөөгчийг дайчлан ажиллуулж байгаа ажээ.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна