''Хэн нь хүчтэй алгадах вэ?'' тэмцээний ялагч тодорлоо

2019/04/12
Оросуудын этгээд хачин уламжлалууд хүн төрөлхтнийг гайхшруулж барахгүй нь. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд жил бүр зохион байгуулагддаг ''Сибирийн хүч'' тэмцээн болж өнгөрчээ. Уг тэмцээнд спортыг нэрийг барьсан залуучууд хэн нь хамгийн хүчтэй алгадаж чадахаа сорьж, хүч үздэг гэнэ. 

Энэ жилийн тэмцээний ялагчаар 167кг жинтэй ''алгадалтын машин'' хочит Василий Камоцки тодорчээ. 



Уг тэмцээний дүрэм тун энгийн. Оролцогчдыг жижиг ширээгээр тусгаарлаж өөд өөдөөс нь харуулж зогсооно. Тэмцээн эхлэхэд оролцогчид бие биеэ ээлжилж алгадаж эхэлнэ. Эсрэг талынхаа гараас бултах хориотой. Тулаан бүрд цагийн хязгаар байхгүй тул аль нэг оролцогч бууж өгсөн цагт л тулаан зогсох учиртай ажээ. 

Энэ жилийн тулааны ялагч 1,200,000 төгрөгийн шагнал хүлээж авсан байна. 

Тэмцээнийг зохион байгуулагчид өөрсдийн цахим сайтаараа дамжуулж ''Манай тэмцээн бол Сибирьт зохиогддог томоохон тэмцээнүүдийн нэг. 2000 гаруй оролцогчид Оросын, Европын өнцөг булан бүрээс ирж хоёр өдөр болж өнгөрсөн тэмцээнд маань оролцлоо. Цаашдаа энэ тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байна.'' хэмээжээ.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна