Зураг зурах хоббитой 20 настай бүсгүй 2019 оны ОХУ-ын миссээр шалгарчээ. Бямба гарагийн үдэш Москва хотод болсон шалгаруулалтад Алина Санко бусад 49 оролцогчийг ардаа орхин түрүүлсэн байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Оросын шилдэг 300 гоо бүсгүйгээс 50-ыг нь шигшиж шалгаруулаад байсан юм.
Алина Санко нь Ростов мужийн жижигхэн боомт хот Азовт төрсөн. Хувийн сонирхлоороо зураг зурдаг, яруу найрагт дуртай нэгэн гэнэ. Тэр одоо Орос улсыг төлөөлж энэ оны сүүлээр Ертөнцийн Гоо Бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна