Урд хөрш царайгаа таниулаад метрогоор зорчдог технологи нэвтрүүлжээ

2019/04/15
Урд хөрш нийтийн тээврийн салбарт царай таних технологийг нэвтрүүлсэн анхны улс болжээ. Тодруулбал, БНХАУ-ын Жинань хотын метроны нэгдүгээр шугам хүний царай  таних системийг ашиглаж эхэлсэн байна. Ингэснээр зорчигчид тусгай аппликэшнд бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулснаар метрогоор зорчсон төлбөр нь банкны карт болон төлбөрийн бусад данснаас нь автоматаар хасагдаж аж. Ингэснээр метрогоор зорчигчид нийтийн тээврийн карт, бэлэн мөнгө ашиглах шаардлагагүй болжээ.

Харин зорчигчид метроны хаалгаар орохдоо үүдэнд байрлуулсан тусгай камер, царай таних технологи бүхий сканнер руу харахад л мэдээлэл нь баталгаажиж, зорчих эрхтэй болох юм. Жинань хотын иргэд өглөө болон орой метрогоор зорчихын тулд урт дараалалд зогсдог. Тэгвэл энэ төрлийн үйлчилгээ нэвтэрснээр нэг минутад 30-40 хүн метронд суух боломжтой болжээ.

Дашрамд дуулгахад, дээрх системийг Хятадын автобус, трамвай зэрэг нийтийн тээврийн бусад хэрэгсэлд нэвтрүүлэхээр судлаж байгаа гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна