Даваа гарагт 11:30 минутад Пеннсилванийн цагдаагийн газарт махны үйлдвэрийн ажилтан 35 настай эмэгтэй үйлдвэрийн мах машиндагч төхөөрөмжрүү санамсаргүй унаж, харамсалтайгаар амь насаа алдсан талаар дуудлага иржээ. Одоогоор эмэгтэй махны машин уруу татагдаж эсвэл унасан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Цагдаа нар түүний цогцсыг махны машинаас салгаж авах гэж бүтэн хоёр цаг болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн газар, цагдаагийн газар хамтран уг үйлдвэрийг шалгаж байгаа бөгөөд удирдах албан тушаалтнууд одоогийн байдлаар мэдэгдэл хийгээгүй байна.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна