Бритни Спийрс сэтгэцийн эмнэлгээс ''суллагджээ''

6 цаг 7 минутын өмнө

37 настай Поп гүнж Бритни Спийрс 30 хоног сэтгэцийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж Ням гарагт гарсан байна. Бритнигийн найз залуу Семтэйгээ хамт эмнэлгээс гарч яваа зураг папарацичдын дуранд буужээ. Тэрбээр өөрийн эцэг Жемигийн эрүүл мэндийн байдал тааруу байгаад сэтгэлээр унаж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон гэнэ. 

Түүнийг 4-р сарын эхээр сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээлэл тарсан ч зарим эх сурвалж Бритнийг 4-р сард биш бүр өнгөрсөн 1-р сараас сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлж байсан юм. 

Бритнийг өөрийн хүслээр биш харин эцгийнхээ шахалт шаардлагаар ийнхүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл ч тархжээ. Энэ мэдээлэл дуучны шүтэн бишрэгчдийг балмагдуулж, тэд дуучныг эмнэлэгт хорьж байгааг эсэргүүцэн #FreeBritney хэмээн пост бичиж эсэргүүцэлээ илэрхийлээд амжсан. Бритнигийн ээж Линн Брижес хэлэхдээ түүний эцэг Бритниг албадаж сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн бөгөөд уг мэдээллийг Бритни няцаасан юм.
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна