Энэ жилийн Coachella хөгжмийн наадам дөрөвдүгээр сард Калифорни мужийн Индиод сүр дуулиантай болж өнгөрсөн. Дэлхийн бүхий л одуудыг нэг дороос үзэж, бүтэн жилийнхээ хүлээлтийг тайлдаг хүн бүрийн хүсэн хүлээдэг наадам яахын аргагүй мөн билээ. Гэсэн ч наадамд оролцож, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх гэж яваад бэлгийн замын өвчин тусчхаад ирвэл хэцүү биз? Энэ жилийн Coachella наадмын үеэр тэмбүү өвчин газар авч, эхний хоёр өдрийн дотор л гэхэд 250 шинэ тохиолдол бүртгэгджээ. HerpAlert буюу онлайн тусламж, зөвлөгөөний байгууллагад хүмүүс өөрсдийн шинж тэмдэгээ хэлж, эсвэл зургаа явуулж зөвлөгөө авч, оношоо тодруулдаг бөгөөд энэ байгууллагад Coachella наадмын 250 оролцогч хандаж оношлуулжээ.
HerpAlert байгууллагын эмч Линн Мери Морски PEOPLE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ''Бидэнд өдөрт дунджаар 12 хүн л хандаж зөвлөгөө авдаг. Харин Coachella наадмын үеэр Калифорни мужаас л гэхэд 1105 хүн хандаж, зөвлөгөө авлаа. Тэдний 250 нь тэмбүү өвчин туссан байна. Энэ нь залуучууд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж эрүүл мэндээ хохироож буйг илтгэж байна. Тэмбүү өвчний шинж тэмдэг дор хаяж 3 долоо хоногийн дараа илэрдэг учир хүмүүс өөрийн бие дэх жижиг ч хамаагүй өөрчлөлтүүдийг ажиглаж, мөн үргэлж хамгаалалт хэрэглэж байх нь зүйтэй'' гэсэн юм.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна