Тайландын “Агуйн жаалууд” “Netflix”-тэй гэрээ байгууллаа

2019/05/02

Төлбөртэй контент үйлдвэрлэгч “Netflix” компани ноднин жил Тайландын хойд этгээдэд агуйд гацсан жаалуудыг аварсан түүхээр цуврал кино бүтээхээр болжээ.  

Хөлбөмбөгийн “Wild Boars” багийн тоглогч 12 хүүхэд дасгалжуулагч багшийн хамт өнгөрсөн жилийн зургадугаар сард Тайландын хойд этгээдэд байх агуйд гацаж, дэлхий нийтийн сэтгэл санааг хоёр долоо хоногийн турш дэнслүүлсэн билээ. Тэд үнэхээр хүнд нөхцөлд байсан ч дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 90 шилдэг шумбагч, аврагчдын ачаар бүгд эсэн мэнд гарч ирцгээсэн байдаг. Тэгвэл энэхүү түүхээр Netflix компани цуврал кино бүтээж үзэгчдэд хүргэхээр ажлаа эхэлсэн байна.

Агуйд гацсан жаалууд киноны асуудлаар “Netflix” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зуржээ. ВВС агентлаг өнөөдөр энэ талаар мэдээллээ.

Цувралын найруулагчаар “Галзуу баян Азиуд” киног найруулсан Жон М.Чу болон Наттавут Пунприя нар ажиллах юм байна. “Энэ түүх дэлхий нийтийг нэгтгэж, нийгмийн гарал, давхарга ялгаагүй болохыг баталсан” гэж “Netflix”-ийн төлөөлөгч Эрика Норт хэлсэн байна.      

Гэрээ Тайландад байгуулагдсан бөгөөд “Агуйн жаалууд”-ад гэрээ байгуулсных нь төлөө тус бүрт нь 100 000 ам.доллар төлсөн байна.

Тайландын “Агуйн жаалууд” “Netflix”-тэй гэрээ байгууллаа

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна