Кайли Женнер : ''Ахиад хүүхэдтэй болмоор байна''

2019/05/02

Кардашианы гэр бүлийн отгон гишүүн, хамгийн залуу тэрбумтан Кайли Женнер камерын дурангаас ''нууцаар'' хүүхдээ тээж төрүүлэн, Сторми нэр хайрласан билээ. Кайлигийн нөхөр реппер Тревис Скотт дөрөвдүгээр сарын 30-нд 28 нас хүрсэн бөгөөд Кайли найз залуудаа зориулж оруулсан инстаграм зургийнхаа тайлбарт ийнхүү бичжээ. ''Миний амьдралын сайн найз, хайрт нөхөр чамдаа хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Дахиад нэг хүүхэдтэй больё'' гэжээ. Энэ гуравдугаар сард гараад байсан хосууд салсан гэх цуурхлыг үгүйсгэсэн хэрэг болсон юм. Хосууд ийнхүү дахин хүүхэдтэй болоход бэлэн гэдгээ зарлалаа.

 

Б.Эрхбилгүүн



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна