Тавдугаар сарын башёг монгол аваргууд манлайлна

2019/05/02
Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё 12-ноос 26-ны өдрүүдэд Кокүгикан ордонд болно. Башёгийн банзүкэ буюу оноолт гарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлж эзэн хааны цомыг 42 дахь удаагаа хүртээд буй их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах ажээ. Харин их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлнэ. Ийнхүү монгол их аваргууд башёг магнайлахаас гадна гуравдугаар сарын башёд Хакүхо их аваргын араас хамгийн ойрхон нэхэж 14 даваа нэг унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн Ичиножёо А.Ичинноров энэ сард зүүн жигүүрийн сэкивакэ болж өндөр цолтнуудыг тэргүүлэн барилдах юм байна.   

Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сард маэгаширагийн баруун жигүүрийн гуравт эрэмбэлэгдсэн бол Дайшёохо Ч.Шижирбаяр, Чиёошёома Г.Мөнхсайхан нар маэгаширагийн зүүн жигүүрийн 16, 17-д эрэмбэлэгджээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна