Канадын 10 доллар шилдэг мөнгөн тэмдэгтээр шалгарчээ

2019/05/03
Олон улсын мөнгөн дэвсгэртийн нийгэмлэгээс “Оны шилдэг мөнгөн дэвсгэрт-2018”-ыг шалгарууллаа. Энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн олон орны 150 гаруй шинэ мөнгөн дэвсгэрт өрсөлдсөн юм.

2018 оны хамгийн шилдэг мөнгөн дэвсгэртээр Канадын 10 доллар шалгарчээ. Энэ мөнгөн дэвсгэртийн нэг талд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцдэгээрээ алдартай бизнес эрхлэгч эмэгтэй Виола Десмондын хөрөг байдаг. Мөнгөн дэвсгэртийг өндөр технологиор хийсэн болохоор хуурамчаар үйлдэх боломжгүй гэнэ.

Хоёрдугаар байрт 200-тын швейцарь франк, гуравдугаарт 500-тын норвеги крон орсон байна. Дөрөвдүгээрт өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан тусгайлан гаргасан Оросын 100 рубль багтжээ.

Энэ мөнгөн дэвсгэрт дээр хөлбөмбөгтэй хүү болон домогт хаалгач Лев Яшин, түүнчлэн дэлхийн бөмбөрцгийг бэлгэдсэн бөмбөг зэргийг дүрсэлсэн байдаг. Тэгвэл тавдугаар байрт Соломоны арлуудын 40 доллар оржээ.

Хамгийн сайхан мөнгөн дэвсгэртийн тоонд Мексикийн 500 песо, Мавританы 50 угий, Багамын 20 доллар, Армяны 500 мянган драм зэрэг шалгарсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна