Хойд Солонгосчууд Бямба гарагт цөмийн пуужин туршжээ

2019/05/06
CNN агентлагийн сансраас авсан зураг дээр Хойд Солонгос улсын богино зайны цөмийн пуужингийн дүрс дарагдаж үлджээ. 2017 оноос хойш цөмийн зэвсгийн туршилт хийж дэлхий дахиныг сүрдүүлсээр буй Хойд Солонгос улсын энэ удаагийн цөмийн пуужингийн туршилт ерөнхийлөгч Ким Жон Уны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампд уураа гаргаж буй нэг хэлбэр гэж үзэж болно хэмээн Миддлбюри Институтийн захирал Жеффри Луис өгүүлжээ. Пуужинг нутгийн зүүн хэсгийн Ходо хойгоос харвасан байна. Пуужингууд зүүн хойд зүгт өглөөний 09,00 цагт харвасан ба 70-200 км орчим зайг туулсны дараа 09,27 цагт Японы тэнгист унажээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн АНУ болон Хойд Солонгос улсын дээд түвшний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын дундуур орхин гарч явсан бөгөөд тэр үеэс эхлэн хоёр улсын харилцаа эв түнжингүй байгаа билээ. Ойрын зайн пуужин харвасан явдал нь Хойд Солонгос улс АНУ-ын эдийн засгийн хоригийг эсэргүүцэж тэсгэл алдсан явдал болов уу.

Хойд Солонгосчууд өнгөрсөн Бямба гарагийн өглөөний 9 цагаас эхлэн нийт хоёр удаа пуужин туршсан байна. Ийнхүү пуужин туршсан нь дэлхий дахинд, нэн ялангуяа АНУ-д өгч буй том сануулга боллоо.  

Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна