“Boeing 737” дахин осолджээ

2019/05/06
Өнгөрсөн гуравдугаар сард /2019.03.10/ Этиопын иргэний агаарын тээврийн “Boeing 737” нисэх онгоц осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон.  Үүнтэй холбоотойгоор бусад улс орон болон манай улсын хувьд Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг зогсоогоод байгаа юм.

Тэгвэл “Boeing 737”  онгоц дахин осолджээ. АНУ-ын батлан хамгаалахын “Boeing 737” нисэх онгоц өнгөрсөн баасан гаригийн орой Флорида муж улсын Жаксонвилл хотноо буух зурвасаас хэтэрч гүехэн усанд унаж, осолджээ. Гуантанамо эргээс ирсэн нисэх онгоцонд 136 зорчигч, нисэх багийн долоон хүн зорчиж явсан байна. Ослын улмаас 21 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Онгоцноос усанд шатахуун алдагдсан учраас нисэх онгоцны шатахуун хянах хэсгийг шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна