Үнэгүй шатахуун авах гэж очоод амиа алджээ

2019/05/08
Нигер улсын Ниамей хотын онгоцны буудлын ойролцоо шатахуун тээвэрлэгч машин онхолджээ. Энэ хэрэг явдлыг харсан орон нутгийн иргэд шатахуун авахаар хувин саваа бариад очсон аж. Харамсалтай нь, энэ үед шатахуун тээвэрлэгч дэлбэрч, 58 хүн амиа алдаж, 37 хүн шархаджээ. Хэрэг энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө болсон байна. Цугларсан хүмүүсийн зарим нь мотоциклтой байсан бөгөөд тэдгээрийн нэгээс оч үсэрч дээрх эмгэнэлтэй хэрэгт хүрсэн гэж таамаглаж байгаа юм байна. Мөн түлэгдсэн хүмүүсийн дунд биеийн байдал хүнд хүмүүс байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай аж.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна