Телевизийн шоугаараа гэр бүлээрээ нэр алдарт хүрсэн Kendall Jenner моделийн ажлаараа ProActive, Estée Lauder болон Moon зэрэг брендийн нүүр царай хийдэг бол одоо эгч нарынхаа мөрөөр гоо сайхны талбарт өөрийн нэртэй брендийг нээхээр 5 сарын 2-нд АНУ-н худалдааны тэмдэг, зохиогчийн эрхийн байгууллагад "Kendall Jenner" болон "Kendall" нэрийн брендийг гаргахаар өргөдлөө өгчээ. Уг брендээрээ үнэртэй ус, үсний бүтээгдэхүүн, биеийн тос, арьс арчилгааны бүтээгдэхүүн, гоо сайхны маск, уруул өнгөлөгч, хумсны будаг болон хумс арчилгааны бүтээгдэхүүн гэх зэрэг нэр төрлийг үйлдвэрлэх гэнэ.
Түүний дүү Kylie Jenner-г гоо сайхны “Kylie Cosmetics” бренд нь түүнийг тэрбумтан болгосон бол түүний эгч Kim Kardashian West нь “KKW Beauty” түүнээс дутахгүй амжилттай яваа юм. Одоогоор "Kendall Jenner" брендийн бүтээгдэхүүний зураг болон сурталчилгаа гараагүй ба ямартай ч гоо сайхны салбарт тэсрэлт хийх нь дамжиггүй хэмээн мэргэжилтүүд үзжээ.
Эх сурвалж: Vogue
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна