Холливүүдийн жүжигчин эмэгтэй хүүхдээ сургуульд оруулахын тулд хахууль өгсөн нь илэрч хорих ял сонсчээ

2019/05/16

АНУ-ын Бостон хотын шүүх Холливүүдийн нэрт жүжигчин Фелисити Хаффманыг 2017 онд хүүхдээ их сургуульд авлигаар элсүүлснийг тогтоосон байна. Түүнийг бид “Desperate Housewives” кинонд тоглосноор нь сайн мэднэ.

 

Хаффман $15,000 төлж, том охиныхоо элсэлтийн шалгалтын оноог нууцаар засуулсанд буруутгагдан уг гэмт үйлдэлд дөрвөн сар шоронд хорих, $20,000-ын торгууль төлүүлэх шийтгэл оноожээ.

2019 оны гуравдугаар сард АНУ-д нэр хүндтэй их сургуулиудад элсүүлэхэд зуучилдаг авлигын нууц схем илэрсэн. Уг дуулианд нийт 50 хүн нэр холбогдоод байгаагийн нэг нь Фелисити Хаффман болж байна.

Чинээлэг эцэг эхчүүдээс авлига авч хүүхдийг нь Йел, Жоржтаун, Стэнфорд зэрэг нэр хүндтэй их сургуулиудад элсүүлдэг сангийн тэргүүн Уилльям Сингер өнгөрсөн гуравдугаар сард баривчлагдаж, хуулийнхантай хамтарч ажиллахыг зөвшөөрснөөр хэргүүд илэрч эхэлж байсан.

Ийнхүү Хаффманы хоригдох хугацаа есдүгээр сарын 13-нд эхлэх гэнэ.

Хаффманы тоглосон “Otherhood” киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар өнгөрсөн 4 сард Нэтфликс компани хойшлуулсан юм. Уг нь энэхүү бүтээл дөрөвдүгээр сарын 26-нд Нэтфликсийн сүлжээгээр цацагдаж эхлэх байжээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна