Оросын хүүхдийн "Voice" шоуны ялалтыг хүчингүйд тооцжээ

2019/05/21
Оросын телевизийн Нэгдүгээр суваг  хүүхдийн “Voice” шоуны шувтаргын тоглолтын дүнг хүчингүйд тооцох  шийдвэр гаргасан байна. Эл шийдвэрийг тус шоуны ялагч дуучин Алсугийн охин Микелла Абрамовагийн төлөө хуурамч санал өгснийг “Group-IB” компани илрүүлсний дараа гаргажээ.


Санал хураалтад  гаднын нөлөө орж, шоуны ялагчийг тодруулахад  нөлөөлсөн гэдгийг шалгалтын завсрын  дүн нотолсон байна. Мессеж саналын хөдөлгөөнд хийсэн дүн шинжилгээгээр хүүхдийн “Voice” шоуны нэг  оролцогчийн богино  дугаар руу маш их хэмжээний автоматжуулсан мессеж саналын урсгал илэрсэн” гэж  “Group-IB” компанийн хэвлэлийн төлөөлөгч “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. Тус компаний тооцоолсноор  хуурамч саналыг 300 утаснаас нийт 8 мянга гаруй мессеж явуулсан байжээ.  Эдгээр 300 дугаар үүрэн утасны нэг  операторт харьяалагддаг бөгөөд нэг үнийг тарифтай илгээгджээ. Шалгалтын явцад эдгээр дугаарууд бүгд холбогдох боломжгүй байсан байна. Шалгалт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр эцэслэх гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүгч Светлана Лободагийн багийн  10 настай Микелла Абрамова үзэгчдийн санал хураалтаар хүүхдийн “Voice” шоуны ялагч болсон билээ. Тэрээр үзэгчдийн 56,5% саналыг хувийг авсан юм. Дуучин Алсуугийн 10 настай охины ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй, шувтаргын тоглолтын  дүнд үл итгэсэн хэл ам нийгмийн сүлжээг доргиосон ажээ.Охины эцэг эх энэ талаар ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна. 5-р сарын 16-ны өдөр Оросын “Нэгдүгээр” суваг энэ сарын 24-нд уг шоуны тусгай дугаарыг гаргана гэдгээ зарлажээ.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна