Дональд Трамп Японд төрийн айлчлал хийж байна

2019/05/27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн айлчлал хийхээр бямба гарагт Япон улсад хүрэлцэн очжээ. Түүний айлчлал тавдугаар сарын 28 хүртэл үргэлжилэх юм байна.

Трамп бямба гарагт бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзжээ. Тэрбээр ням гарагт Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой гольф тоглож, орой нь хамтдаа сүмо бөхийн барилдааныг үзсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын  гол хөтөлбөр тавдугаар сарын 27-нд буюу өнөөдөр эхэлнэ. Тэрбээр энэ өдөр Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан шинэ эзэн хаан Нарүхитод бараалхах юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна