Америкийн "Miсrosoft” корпорацын мэдээлэл боловсруулах зориулалттай "Azure Stack” үүлэн үйлчилгээний цахим хуудсаас Хятадын харилцаа холбооны "Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг устгажээ.
Гэхдээ Хятадын компанийн лого, нэр "Microsoft”-ийн үйлчилгээний түншүүдийн жагсаалтад байсаар байгаа боловч үйлчилгээг ямар тоног төхөөрөмж дээр ажиллуулж болох вэ гэдгийг хэрэглэгчид харах боломжтой каталогт "Huawei”-н бүтээгдэхүүнүүдийн талаар дурдсан мэдээллүүд байхгүй болсон байна. Үүнээс өмнө Хятадын компани "Azure Stack”-ийн хувьд тоног төхөөрөмж нийлүүлэгч гол түншүүдийн нэг байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна