“HUAWEI” компани АНУ-ыг шүүхэд өглөө

2019/05/30

Хятадын харилцаа холбооны тэргүүлэгч “HUAWEI” компани АНУ-ыг шүүхэд өглөө. Тус компанийг хар жагсаалтад оруулж, Америкийн үйлдвэрлэгчдийн эд анги, технологиос худалдан авахыг хориглон, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөхийг шаардаж, ийнхүү шүүхэд хандсан байна.

Энэ хориг нь нийтийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж  “HUAWEI”-ээс үзэж байна. “Энэ хууль нь “HUAWEI” буруутай гэж шууд тодорхойлж, их хэмжээгээр хориг тавьсан үйлдэл. Энэ компанийг АНУ-ын зах зээлээс шахаж гаргах гээд зорилго нь тун тодорхой” гэж гомдолд бичсэнийг “РИА Новости” агентлаг дамжуулсан байна.

АНУ-ын шүүхээс компанид тавьсан энэ хоригийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд хоригийн биелэлтийг зогсооно гэдэгт "HUAWEI" компани найдаж байна.

АНУ-ын Худалдааны яам энэ сарын 15-нд “HUAWEI” болон түүний 70 салбарыг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой харшилдах үйл ажиллагаа явуулсан гээд хар жагсаалтдаа оруулсан юм.

Үүний дараахан “Гүүгл” корпораци “HUAWEI”-тэй бизнес харилцаагаа зогсоосноо зарласан байна. Ингэснээр Хятадын ухаалаг гар утас АНУ-ын “Ай-Ти” компанийн үйлчилгээнд орох эрхгүй болж, Андройдын шинэчилсэн хувилбарыг авч чадахгүйд хүрнэ. Түүнчлэн гар утас худалдан авагчид цаашид “Жи-мэйл”, “Ю-түб” зэргийг ашиглаж чадахгүй болно гэсэн үг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна