АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Их Британид даваа гарагт эхлэх төрийн айлчлалыг эсэргүүцсэн жагсаалд оролцохоор 250 мянган хүн Лондоны гудамжинд гарах гэж байна. Лондончууд томоохон эсэргүүцлийн ажиллагаа явуулахаар төлөвлөсөн нь Америкийн удирдагчийг айлчлалынхаа хөтөлбөрийг дахин харахад хүргэсэн гэж “The Sunday Times” сонинд ням гарагт мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Трамп Трафальгарын талбайгаас Букингемын ордон хүрдэг Мэлл гудамжаар Их Британийн хатан хаан II Елизаветагийн хамт алтадмал сүйх тэргээр явахгүй байна. Энэ нь Их Британид төрийн айлчлал хийж буй дээд албан тушаалтнуудын айлчлалын хөтөлбөрийн энгийн нэг хэсэг боловч Трамп татгалзахаар шийджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Лондон хотоор ерөнхийлөгчийн нисдэг тэргээр эсвэл хуягт лимузин машинаараа явах төлөвтэй байгаа бол Их Британийн хатан хаан түүнийг тус улсын тэнгисийн цэргийн байгууллагын өмнөх сургуулийн талбайд бус шууд Букингемийн ордонд угтан авах аж.
Лондончууд мягмар гарагт Трампыг Их Британийн Засгийн газрын тэргүүн Тереза Мэйтэй уулзах үед томоохон эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Жагсагчид өглөө эрт Трафальгарын талбайд цугласныхаа дараа засгийн газрын Уайтхолл гудамжаар Ерөнхий сайдын өргөөний хажуугаар жагсах бөгөөд эсэргүүцлийн ажиллагаагаа Парламентын талбайд үргэлжлүүлэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна