Засаг дарга Д.Сумъяабазар Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо, төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав. Талууд Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудад Япон Улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа цохон тэмдэглэсэн юм. Улмаар Элчин сайдын зүгээс энэхүү саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Уулзалтад Япон Улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Кояма Исао, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Анузаяа нар байлцав.  


Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.35
    2021/01/16

    Эргүү ацны сумтайбузар ичих булчирхайгүй , нүүрэндээ шир наасан писду юмаа

    Хариулах