А.Отгонбаатар: Я.Содбаатар алдаа гаргасандаа уучлалт гуйгаагүй, албан тушаалаа авч үлдэхын тулд гуйж байна


Өчигдөр Өргөө амаржих газарт төрсөн эмэгтэйг Ковид-19–ийн шижигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-рүү шилжүүлсэн тухай мэдээлэл гарсан. Ингэхдээ тухайн эмэгтэйг тавчиг, халадтай нь авч явсан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн юм.

Тэгвэл уг асуудлаар иргэн А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж тавчик, халадтай мэдэгдэл хийгээд байна. 

Тэрээр, "Коронатай иргэн амаржих юм бол яаж тэр иргэнтэй яаж харьцах, яаж эх барих юм, тусгаарлалтад авах юм бэ гээд тодорхой журам гаргасан байх ёстой. Журмын дагуу тэнд ажиллаж байгаа Эрүүл мэндийн ажилчид, цагдаагийн алба хаагчид ажиллах ёстой байсан. Гэтэл манай дарга нар дүрэм журам гаргахын оронд тендэр, авилгын наймаа хийгээд сурсан учраас дүрэм журам, гаргаж мэддэггүй юм шиг байгаа юм.

Өнөөдөр жирийн иргэн хулгайн замаар хотоос гарах юм бол автомашинаа хураалгаж байна. УИХ-ын гишүүн Раднаасэд ачаа тээврийн онгоцонд нуугдаж ирснээ маргааш нь тусгаарлагдахгүй чуулгандаа шууд орж ирээд сууж байна. 

Архангай аймгаас нэг иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй орж ирээд амиа алдаж байна. Аавыгаа үдэж өгмөөр байна, аав минь бурхан болчихлоо, аавыгаа хармаар байна гээд хорионд орсон эмэгтэй уйлаад лайв хийж байсан. Тэр иргэд тусгаарлалтын дүрэм журмыг дагадаг мөртлөө, улс төрчид дагадаггүй. 

Я.Содбаатар алдаа гаргасандаа уучлалт гуйж байгаа юм биш, албан тушаалаа авч үлдэх гэж гуйж байгаа юм. Гадны улсад алдаа гаргаад уучлалт гуйгаад, албан тушаалаа өгдөг бол, манайд уучлалт гуйгаад албан тушаалаа авч үлддэг юм. Уучлаарай гэдэг үгээр Я.Содбаатар ЭМ-ын сайд хоёр албан тушаалдаа үлдэж болохгүй" хэмээн мэдэгдээд байна. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.7
    2021/01/21

    2 jil garyi hugatsaand darguullain door amidarcn ard irgd chimeegui bgd bcn ard tumen bid bg shuu gedgee haruulcn jagcaal bolcn zaluuchuud mundg bcn

    Хариулах
  • 202.179.25.84
    2021/01/20

    Ene zaluu mash vnen yrij baina tor ard irgedee vneheer basamjlan doromjilj baina ene hoorhii eh nasan turshdaa arilahgvi emgegtei bolloo doo

    Хариулах
  • 192.82.71.210
    2021/01/20

    Сайд залуу г ажоаа сайн хийхэд нь тамын тогоо мааш их саад болж байна шүү дээ. Ямар ч байсан энэ он удаан жил ажлласанаараа түрий барьж ,ялархаад суудлын бөглөөс болсон өвгөчүүл, эмгэчүүл ээс л илүү энэ цаг үеийн хээ шаардлагыг мэдэрч ажиллана.

    Хариулах
  • 139.5.217.180
    2021/01/20

    Дэмжиж байна. УОК-т ажил хийх чадвартай, сэтгэлтэй хүмүүс байх ёстой. Зүгээр нэг муусайн тавиулууд хэрэггүй.

    Хариулах