УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар томилогдлоо

2021/01/21

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулах болсон тухай албан бичгийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна. 

Ингэснээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг өөрийн зөвлөхөөр ажиллуулахаар болсон байна.

Дээрх асуудлаар, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар өөрийн цахим хуудаснаа “Би УИХ-ын гишүүний хийдэг ажил, хуулийн төслийг мэдэж туршлага суухын тулд Ш.Адьшаа гишүүнд зөвлөхөөр нь ажиллах саналаа хэлсэн. Намайг өөр нам гэж үзэхгүй итгэсэнд баярласан. 

Энэ өчигдрийн жагсаалтай холбоогүй гэдгийг хэрсүү монголчууд мэдэж байгаа. Би хэн нэгний зөвлөх боллоо гээд үнэний төлөөх тэмцлээ зогсоож болохгүй” хэмээн нийтэлжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна