Хууль бусаар агнахаар тавьсан зургаан торноос 113 загасыг нууранд нь буцаан тавьжээ

Ш.Туяа
2021/02/26

Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар, тус аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй, загасны зургаан ширхэг торыг илрүүлсэн байна.

Торонд Алтайн сугас загас 109, Монгол хадран загас дөрөв буюу нийтдээ 113 ширхэг загас байсныг нууранд нь буцаан тавьсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.72
    2021/02/26

    Зөв

    Хариулах
  • 59.153.115.18
    2021/02/26

    Маш зөв амь үрэгдсэн загас байсан уу? нуурыхаа эргээр явган цэргийн мина тавьчих лаларууд тэгээд тортойгоо дэлбэрч амь тавиг

    Хариулах