С.Наранцогт​: 1072 хувьцааны ноогдол ашиг 233 мянган төгрөгийг иргэдэд олгоно

Х.Есү
2024/01/16

Иргэд 1072 хувьцааны ноогдол ашгийг тараахыг шаардаж ЭТТ ХК-ний байранд үзэл бодлоо илэрхийлээд буй. Энэ үеэр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө. 

С.Наранцогт: "Энэ жилийн "ЭТТ" ХК бол 3 орчим их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. Үүнийг яг хувьцаа эзэмшигчиддээ 100 хувь хуваарилахад нэг иргэнд 233 мянган төгрөг ноогдоно. 

Бид бодитой тоог л ярьж байна. 2023 оны цэвэр ашгийг бүгдийг нь тооцож хуваахаар 233 мянган төгрөг оногдоно. Намайг бас ногдол ашиг тараахгүй гэж ярьсан гээд байна лээ. Үгүй шүү.

233 мянга гэдэг тоо хувьцаа эзэмшиж байгаа бүх иргэдэдээ хуваахаар ингэж гарч байгаа." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна