Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэвлэлд мэдээлэл өглөө. Тэдгээр мэдээллээс чухлыг нь товчлон хүргэе.
-85,000 автомашин зорчих багтаамжтай Улаанбаатарын зам дээр 500,000 гаруй автомашин зорчиж байгаа. Бүртгэлтэй автомашин нь 720,000 байна. Тиймээс бид автомашины тоонд дээд хязгаар тогтоох тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барьсан. Батлагдвал шинэ дугаар олгохгүй. Иргэд хотын бүртгэлтэй хуучин дугаараа хоорондоо наймаалцах, хөдөө орон нутаг руу шилжүүлэх харилцаа үүсэх байх.
-Хөдөө орон нутгийн дугаартай автомашин Улаанбаатар хотод эхний 48 цагт одоогийн тарифаараа буюу 1000 төгрөгөөр, илүү гарвал өндөр төлбөртэй зорчдог болгоно. Хотын гурван захад талбай сайтай зогсоол байгуулна.
-Камерын программ хангамжийг сайжруулснаар авто ослыг гурван минутад шийдвэрлэж зам чөлөөлөх боломж бүрдэнэ.
-Нийтийн тээврийн төлбөр тооцоог одоо хариуцаж байгаа “Улаанбаатар смарт карт” ХХК-д хөгжүүлэлтээ хий, эсвэл гэрээгээ цуцалъя гэдэг санал хүргүүлсэн. Хариугаа өгөөгүй байна. Бид үүнтэй зэрэгцээд нэг уншуулаад өдөржин зорчих боломжтой төлбөрийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Автобуснуудаа оруулж ирж, нийтийн тээврээ цэгцэлсний дараа такси үйлчилгээг цэгцэлнэ. Такси үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээлттэй тендер зарлана. Зөв хүрдтэй, шаардлага хангасан такси оруулж ир гэсэн шаардлага тавьж, хуучин таксиг нь урьдчилгаанд тооцож авах зэрэг боломж олгохоор судалж байна.
-Дүүжин тээврийн хоёр шугам байгаа. Зайсан толгойн зүүн энгэрээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр Шангрилагийн өмнөх талбай дээр ирэх гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Энэ оны төгсгөл гэхэд дуусгана. Дараа нь зүгшрүүлэх зургаан сарын хугацаа шаардлагатай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
113.160.234.114
Санаандаа орсон бүхнээ л ярих юм даа…. Хөөрхий. Яармагийг 1 хороолотой холбох төсөл хийгдсэн байдаг!
Хариулах103.57.92.253
Нөгөө яармагаас явах шугам нт хаачив аа
Хариулах