​1072 хувьцааны ногдол ашиг: Ахмадууд нүцгэлэх, ээлжит бус чуулган зарлах сураг

Х.Батсайхан
2024/01/18

“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Иргэд 2010 онд хувьцаатай болсноосоо хойш ганц л удаа 90 орчим мянган төгрөгийн ногдол ашиг авч үзсэн бөгөөд бусад хугацаанд нэг бол таг дуугүй өнгөрдөг, нэг бол хэний, юуны төлөөлөл нь мэдэгдэхгүй хэсэг нөхдийн саналыг “Иргэдийн төлөөлөл энэ жил ногдол ашиг авахаа больё гэнэ ээ, эхлүүлсэн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлье” гээд хүлээгээд авчихдаг байдлаар л явж ирсэн. Монголчууд ухаантай. Энэ том баялаг орд улс орныг цаашид хөгжүүлэх мега төслүүдийн санхүүгийн эх үүсвэр байж болно гэдгийг бүгд ойлгож байгаа. Гэвч тэр төслүүд нь цагаан захтнуудын “хоол” болж байгаа нь ногдол ашгаа одоо авья хэмээн хүчлэх шалтгаан болж байна.

Өнөөдөр ахмад настнууд хэвлэлийн хурал зохион байгуулж, “Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгийг шаардаж нүцгэлнэ” гэсэн мэдээлэл олон нийтийг цочирдууллаа. Гэхдээ асуудалд жаахан хүлээцтэй хандчихвал дахиж ногдол ашигтай холбоотой үл ойлголцол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломж байна. 

Өчигдөр УИХ-ын Намрын чуулган хаалтаа хийсэн. Гэхдээ удахгүй Ээлжит бус чуулган зарлаж Баялгийн сангийн хууль хэлэлцэх асуудал яригдсан. “Эрдэнэс ТавантолгойХК-ийн хувьцааг эзэмшигч иргэд цаашид ногдол ашгаа тогтмол авдаг болох, шинээр төрсөн хүүхэд автоматаар компанийн хувьцаа эзэмшигч болдог байх, нас барсан иргэний хувьцааг өвлүүлдэг болох зэрэг асуудлыг уг хуулиар зохицуулах тул “Цагаан сараас өмнө ногдол ашиг тараах уу” гэдгээс илүү хэрсүү нүдээр харах шаардлага хэвлэл, олон нийтийн байгууллагад үүсэж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.103
    2024/01/19

    ээлжит чуулганаараа хэлцэх боломж 8 жилийн турш байсангүй юм байхдаа.. өөрсдөө тоноод ухаангүй байсан юм. уу.ард олонд өгнө гэж бодооч үгүй биз. сонгууль ойртоход их сайхан загнах юм.

    Хариулах
  • 202.126.88.199
    2024/01/18

    Хатгаа тусч үхэвээ

    Хариулах
  • 66.181.176.82
    2024/01/18

    сонгууль 2024 шүү хөгшдөө

    Хариулах
  • 103.57.92.24
    2024/01/18

    Бүү тэнэгтцгээ хаврын хүйтэнд хатгаа тусч үхэх чинь дутаад байна уу. Хэн хамаагүй хүний үг ятгаанд бүү автцгаа хөгшидөө

    Хариулах
    • 124.158.67.176
      2024/01/19

      Ахмадуудад ямарч хувьцаа байхгүй. Тэдний хувьцааг МАН сая төгрөгөөр худалдаад авсан. Мөнгө авмаар байгаа бол МАН аас авна шүдээ.