Нийслэлд өнөөдөр өглөөнөөс эхлэн өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Энэ талаар бид холбогдох байгууллагуудаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Төв цэвэрлэх байгууламж: "Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Ямар нэг үнэр алдах, хоолой задрах асуудал гараагүй"
Нийслэлийн агаар орчныг бууруулах газар: "Энэ гарч байгаа үнэрийг судлахад тавантолгой түлшээс болоогүй. Түлшний үнэр биш байсан. Баруун хойноос салхилахад үнэртхээ больж байгаа учраас гэр хорооллын айлуудаас үнэртэж байгаа үнэр биш байх" гэх тайлбар мэдээллүүдийг өглөө.
Мөн энэхүү үнэрийн шалтгаан нөхцлийг тодруулахыг хотын дарга холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна