Монгол “Хамгийн хямд интернэттэй улсын жагсаалт”-д багтжээ

Х.Батсайхан
2024/01/18

Британийн Cable.co.uk байгууллага интернэтийн хэрэглээ, хүртээмж, үнэ ханшийн талаар судалгаа хийж, олон нийтэд танилцуулдаг аж. Тус байгууллага саяхан гаргасан Дэлхийн хамгийн хямд интернэттэй улсуудын жагсаалтад Монгол Улс оржээ. Манай улс жагсаалтын 30 дугаарт орсон байна. Манай улсад нэг гигабайт интернэт 0,38 ам.доллар байгаа нь БНХАУ, Малави улсуудтай ижилхэн үзүүлэлт аж.

Жагсаалтад багтсан улсуудаас хамгийн үнэтэй интернэт хэрэглэдэг улс нь нэг гигабайтыг 43.75 ам.доллараар /150,937 төгрөг/ зардаг бол хамгийн хямд нь 0.02 цент /69 төгрөг/ байна. Хэрэглээн дээр ч сонирхолтой баримтууд гарч ирэх аж.

Жишээ нь, Израилийн хүн амын 2/3 буюу 66 хувь нь л гар утас хэрэглэдэг ч интернэт түгээлтийн маш олон компани хөнгөлөлтөөр дүүрэн үйлчилгээнүүдийг санал болгодог. Харин хэдэн жилийн өмнө цагаан арьст баячуудаасаа газрыг нь булааж авсан Зимбабвед санаанд багтамгүй өндөр буюу нэг гигабайт мэдээлэл 43.75 ам.доллар байх юм. Ерөнхийд нь харвал Африк, Өмнөд Америкийн улсуудад интернэт үйлчилгээ хамгийн үнэтэй байна.

Интернэт хамгийн үнэтэй улсууд /1 гигабайт/     

Зимбабве — 43,75 ам.доллар

Фолклендын арлууд — 40,58 ам.доллар

Гэгээн Еленагийн арлууд — 40,13 ам.доллар 

 Өмнөд Судан — 23,70 ам.доллар

Токелау — 17,24 ам.доллар 

Интернэт хамгийн хямд улсууд /1 гигабайт/     

Израиль — 0,02 ам.доллар 

 Итали — 0,09 ам.доллар Фиджи — 0,09 ам.доллар 

 Сан-Марино — ам.доллар 

 Камбож — ам.доллар



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.240.53
    2024/01/18

    үнээ нэмэх гэж л ийм бичиж байгаа даа

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/01/18

    худлаа. Орост 500 рубль буюу 20 хүрэхгүй мянган төгрөгөөр 30 хоног хурдны болон дата хязгааргүй.

    Хариулах