Рецидив гэмт хэрэгтнүүд баричвлагдахдаа хар тамхи хэрэглэсэн байжээ

Х.Есү
2024/01/18

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн зургаадугаар сард эрүүгийн нөлөө бүхий хэмээн нэрлэгддэг 17 бүлгийн 52 этгээдийг баривчилжээ. 

Тухайн рецидив гэмт хэрэгтнүүд бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан бусдыг дээрэмдсэн гэх хэргийн шүүх хурал нийт таван удаа хойшилсон байна.

Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагаас эрүүгийн нөлөө бүхий гэгддэг хоёр бүлгийн зургаан этгээдийг баривчилжээ. 

Тодруулбал, баривчилсан этгээдүүд дунд бусдыг захиалгаар айлган сүрдүүлж, заналхийлсэн гэгдэх Мунзуй хочит Г.Нямдорж байжээ.


Мөн бусдын 300 сая төгрөгийн өрийг барагдуулах зорилгоор өөр хүмүүстэй нийлж бүлэглэн иргэнийг айлган сүрдүүлсэн, олон удаагийн ял эдэлж байсан "Яармагийн адуучин" хочит гэх Б.Пүрэвжав нар байжээ. 

No description available.

Тухайн этгээдүүд баривчлагдахдаа хар тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. 

No description available.

Хэрвээ хэн нэгэн таныг айлган сүрдүүлж, заналхийлж байгаа тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандахыг зөвлөж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.166
    2024/01/19

    наадуул чинь хуулийн байгууллагын хэн хэн вэ гэдгийг цагдаагаас илүү мэднэ дээ шүүгч нарыг нэг бүр судалсан байдаг хүн амьтан айлган сүрдүүлж хөрөнгөжсөн мафиуд даа

    Хариулах