Налайх дүүргийн долдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин авто замын нүхэн гарцны тулгуур багана мөргөжээ.
"Нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан" байна хэмээх дуудлага мэдээллийг 01.18-ны өдрийн 22:47 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Улаанбаатараас Сүхбаатар аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Истана” загварын бага оврын ачааны автомашин нүхэн гарцны тулгуур мөргөж тухайн автомашины жолооч Э /46 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлж өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна