Өвөлжилт хүндэрч байна

Zuv.mn
2024/01/19

Монгол Улсын нийт нутгаар цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УИХ-аас тогтоол баталж Засгийн газарт чиглэл өгсөн. Уг тогтоолын биелэлтийг нь хангуулан ажиллаж байгаа гэдгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал хэллээ. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 165 сум зуд, зудархуу байдалтай байна. Иймд өвөл, хаврын хүнд цагийг хохирол, эрсдэл багатай даван туулах бэлтгэл зохион байгуулалтаа чамбайруулах, хөдөөгийн иргэд, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлэн байдлыг хангах явдал чухал байна" гэв. 

Мөн "Малчид цаг үеийн нөхцөл  байдал хүнд байгаатай холбогдуулан мах бэлтгэлийн асуудлыг зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар 44.3 мянган тонн мах бэлтгэгдсэний 39 мянган тонныг төв суурин газар руу нийлүүлэгдэхээр, үлдсэн 8.7 мянган тонн мах малчдын гар дээр байна гэсэн дүн мэдээ байна. Иймд үүний борлуулалтыг дэмжих, малчдаа мөнгөжүүлэх, энэ нь эргээд малын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд шаардагдах эх үүсвэрийг бий болгохоор Засгийн газарт тодорхой чиглэл тогтоолдоо тусгаж өгсөн" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна