З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав​

Х.Батсайхан
2024/01/19

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалын гэмт хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч З. Энхболд нарын хурал нэр бүхий гэрчүүдийг оролцуулахаар 2024 оны хоёрдугаар сарын 05-ны 08.30 цаг хүртэл хойшиллоо.

Цагдаагийн байгууллагаас ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ажилласан боловч түүнтэй холбогдож чадаагүй гэв. Улмаар гэрч Д.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэх ажиллагаа хийж, холбогдож чадаагүй учраас гэрчийг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Шүүх хурлыг хоёрдугаар сарын 5-ны 08:30 цаг хүртэл хойшлуулав.

Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.44
    2024/01/19

    Ийм удаан хугацаанд хойшлуулаад байдаг нь сонин юмаа

    Хариулах