“Авлига хороолол”-ын эзэд гүүрээ нураалгаад хорооллоо авч үлдэхийг санаархав уу

Х.Батсайхан
2024/01/22

Дунд голын сав дотор баригдсан “Акуа гарден” буюу “Авлига хороолол” гэх орон сууцны хорооллын нийслэлчүүд андахгүй. Хууль зөрчин баригдсан, усан парк барина гэж нийслэлчүүдийг хууран олон давхар сүндэрлэсэн уг хорооллыг “Эс Аутлетс” дэлгүүрийн барилгын хамт нураах шийдвэрийг Нийслэлээс гаргасан нь хүчинтэй буй. Тэр ч битгий хэл, “Эс аутлетс” барилгаа нураалгахаар агуулах чөлөөлөх худалдаа зохион байгуулсан. 

Гэтэл тэдэнтэй яг ижилхэн байдалд буй Авлига хороолол Дунд голын далангийн урсацыг хааж барьсан, автозамын гүүрэн гарцыг Геодези, усны барилга байгууламжийн газраас өнөөдөр буулгаж эхэлсэн нь “Голын урсац хааж барьсан гүүрэн гарцыг нураагаад хорооллоо авч үлдэх гэж байна” гэсэн хардлагыг төрүүлээд байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.102.226
    2024/01/22

    өанх барихдаа л иүр гэсэн юмаа загасны ойтой юм уу хйааашайн

    Хариулах
  • 202.9.47.56
    2024/01/22

    Гүүрийг нураана. Авилга хорооллыг ч нураана.

    Хариулах
    • 43.228.130.188
      2024/01/22

      тиймүү өөрөө хэн бэ? харжил байядаа