Урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасаж 50 мянган төгрөгөөр торголоо

Х.Есү
2024/01/22

Нэгдүгээр сарын 10-ны өдөр нэгэн иргэн урсгал сөрж, утсаар ярингаа машин жолоодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ асуудлаар тээврийн цагдаагийн алба жолоочид хариуцлага тооцжээ. 

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна