Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав орчимд гарсан зам тээврийн өсөл, уг ослоос үүдэлтэй томоохон объектын гал түймэр гарсан. Уг осол, гамшигтай холбоотой албан ёсны мэдээллийг Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан өгсөн. Түүний өгсөн мэдээллээс хүргэж байна.
-2023 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр “Дашваанжил газ” компанийн эзэмшлийн, 60 тонн хийн түлш ачиж явсан машин авто ослын улмаас шатсан.
-Хэргийн газар Онцгой байдлын алба хаагчид ирж, галыг унтрааж байх үед уг 60 тоннын багтаамжтай ёмкость дэлбэрч, гал хажуу талын 60 айлын орон сууц руу халджээ. Улмаас шатаж эхэлсэн орон сууцнаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулсан байна.
-Дэлбэрэлтийн үеэр “Интернэйшнл скүүл” сургуулийн хашаанд байсан суудлын автомашин шатжээ.
-60 тоннын ёмкость дэлбэрэхдээ анх байсан газраасаа 40 метр хол зайд шидэгдсэн. Энэ үеэр галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын гурван ала хаагч шидэгдсэн ёмкостьд өртөж, амь насаа алджээ.
-Мөн 11 иргэн Түлэнхийн төвд хүргэгдсэн, эмчлүүлж байгаа аж.
-Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг ойролцоох зочид буудлуудад байрлуулах, хоол унд, шаардлагатай бусад зүйлсээр хангах ажлыг зохион байгуулж байна.
-Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг нарийвчлан хийж байна.
-Ослын газар Онцгой байдлын Аврах гал унтраах ангийн 120 алба хаагч 25 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, галын тархалтыг зогсоожээ. Галын голомтыг бүрэн унтраах, эрэн хайх, аврах ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
Осол гарсан уулзварын камерын бичлэгт юу буув
-Осол гарсны дараа газ тээвэрлэж явсан автомашины жолооч машинаасаа бууж, машинаа тойрч, хий алдаж байгаа эсэхийг шалгасан дүрс буужээ.
-Газ тээвэрлэж явсан автомашин стандартын шаардлага хангаж байсан уу, явах ёстой замаараа явж байсан уу зэргийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.233
Тэр прадо жип хамгийн их буруутай. Яагаад уулзвар дөнгөж гараад зогсож осол гарах нөхцөл байдлийг үүсгэв? Маш сайн шалгаж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй шүү
Хариулах66.181.180.118
Эхлээд онцгойгийн дарга нартай тооцоо хий Аюулгүй байдлыг хангаагүй барилгын инжнерийг шоронд хийдэг шүү дээ. Толгойг нь илээд байвал хүн алах асуудал зогсохгүй давтагдсаар байх болно. Том гэмт хэрэг шүү давтан хэрэг
Хариулах192.82.92.140
Битгий хуцаааааа эргүү пяздаа
Хариулах59.153.113.82
Хөөрхий өвөө яана даа гэж өрөвдөж л байна. Гэхдээ бас буруу байгаад байдаг, яалтай ч юм б дээ. Бичлэгээс харахад тэр урд нь яваа прадо зогссон нь бас үнэхээр буруу байсан. тэр ямар нэгэн байдлаар зорчих дундуураа үйл хөдлөлөөрөө муудалцаж, улмаар зөрчилдөөн үүсгэх санаатай тэгж зогсож тэрсэлдсэн болов уу гэмээр санагдсан. арай ч дээ, арай ч дээ. Хайран хүмүүсийн амь нас. Ард нь үлдэж байгаа үр хүүхдүүд хань ижил, аав ээж нь ямар хэцүү байгаа гэж бодно, бурхан минь. Тэр прадо ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. сахилга батгүй, ёс зүйгүй байсан нь бичлэгээс харахад ил байна лээ ш дээ.
Хариулах103.57.94.76
Угаасаа энэ хотод чинь ямар ч стандарт баыхгүй болчихсон байгаа шдээ.Бүх юм шуналтай авилгачдын хүслээр хийгдсээр байгаад хамгийн аюултай, хамгийн стресстэй, амьдрахад таагүй хот болгочихсон.
Хариулах202.131.238.26
за мөнгөтэй, төгрөгтэй, эрх мэдэлтэй, танил талтай, баян тарган хүнээ өмөөрч байна уу, та нар? засаг мөнгө хулгай хийж том жийп авсан юмнууд угаасаа их дээрэнгүй явдаг. шатахуун ачсан машин хурд хэтрүүлж дайрч явахыг хэн хэзээ хаана харсан юм?
Хариулах66.181.184.253
Zaa shaaa battai ymuu huurhii negmuu uvgun jolooch ahruu chiheed naalaadaa uursdiin chine heden jileeree idej uusnii chine lai shu pzdanaraaa 21r zuund musun deer yvdg uls mnaihshg utaa zasaglaltai ulsadl baigaadaa guzeendee barigdsn ergu pzdanar
Хариулах