АТГ-аас 2023 онд мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн өсөлт бууралт, шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон байдал, улмаар үл хөдлөх хөрөнгийг бусдад бэлэглэсэн, худалдан борлуулсан зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний байдлыг нарийвчлан шалгаснаар нэр бүхий 32 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж байна. Эдгээр 32 нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, ТӨХК-ийн удирдах албан тушаалтан, аймгийн Засаг дарга, агентлагийн газар хэлтсийн дарга нар буюу тушаал шийдвэр гаргах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтнууд байна.
ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан “М” нь үндсэн цалин, хөдөлмөрийн хөлснөөс өөр нэмэлт орлогогүй, мөн гэр бүлийн гишүүн нь эрхэлсэн тодорхой ажилгүй, зөвхөн хадгаламжийн хүүгийн орлого болон хүүхдийн мөнгийг мэдүүлж ирсэн. Гэтэл хадгаламж нь жил болгон нэмэгдсэн үзүүлэлттэй буюу хадгаламж нь 30 дахин нэмэгдсэн.
Нийтийн албанд ажиллаж байхдаа нэр бүхий компанид барилга, байгууламжийн чиглэлээр техникийн нөхцөл олгох шийдвэр гаргасан, улмаар тус компанийн барьсан орон сууцнаас өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр нийт 8 ширхэг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээгээр худалдан авсан.
Мөн уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хамаарал бүхий этгээдийнх нь орлогын түвшин, ажил эрхлэлтийн байдал нь дээрх эд хөрөнгийг худалдан авах эх үүсвэрт хүрэхгүй, худалдан авах чадваргүй байх тул уг хөрөнгүүдийг хууль бусаар бий болгосон гэх үндэслэлтэй байв.
“М” нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа нийт 6 ширхэг авто зогсоол, 6 ширхэг орон сууц шинээр нэмэгдсэн байна. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан албан тушаалтан “М”-ийг шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
сайн гар байна даа төрөөс төрсөн хулгайч
Хариулах103.57.94.139
Zub zub, iim yumnuud zunduu baigaa
Хариулах