Газ тээвэрлэж явсан машин дэлбэрч их хэмжээний хохирол учраад байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийлжээ.
"Гэнэт тохиосон гамшгийг өлгөж авч улс төржүүлээд байгаа нам дагасан цүнхчид ээ!
Та нар хаана ямар уй гашуу болох нь уу гээд отоод хүлээж байдаг зовонгоор хооллогсод уу!
Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж олон айлын өмч хөрөнгө сүйдчихэж.
Хамгийн багадаа 30 машин шатаж, 60 өрх дүн өвлөөр орон гэргүй болчихож. Хэдэн зуун хүн унтлагынхаа хувцастай түр оргнох газар байрлаж байна.
Яаж хурдан хугацаанд энэ хохирлыг багасгаж цаашдаа стандарт гэдэг зүйлийг мөрдүүлэх үү гэдэг дээр дээр дооргүй бужигнаж байх шиг байна. 30 жилийн хугацаанд авлигачдын бүтээсэн хотын бодит байгаа байдлыг өнөөдөр албан тушаал авсан нэгэнрүүгээ чихээд, тэрэнд хариуцлага хүлээлгээд шийдэгдэх үү...
Наад Оюун-Эрдэнэ, Нямбаатар хоёр чинь газын систчерлүү шүдэнз зурж шидээд зугтаачихсан юм уу!
Та нар хүмүүсийн зовлонг ашиглаж олон нийтийн сүлжээнд улс төржүүлж эзнээсээ оноо авдаг байж болно.
Энэ чинь хамгийн жигшүүртэй үйлдэл байна шүү хүн чанаргүй хогийн бандаашнууд аа!
Эхлээд энэ гэнэтийн гамшгийн ард гарчихаад улс төржицгөө! Тэртээ тэргүй сонгууль босгоны цаана хүлээж байна!" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.251
Жагаа л хэлсэн болохоос үнэн үг шүү
Хариулах202.9.46.143
Миегомбын энхболдын хийсэн ажил энэ. Хотыг хог болгосон хүндээ. Бүх газар нүх сүвийг зараад машин ч эргэх зайгүй болгосон. Тэр хүний балаг дээр ард түмэн осолдож,үх
Хариулах202.9.46.143
Үхэж хэмлэлдэж байна
66.181.186.24
хаана ямар уй гашуу осол эндэл хэрүүл хагарал үхэл хагацал сэг зэм гарахыг отон хүлээж түүгээр хооллодог даваагийн мөнхэрдэнэ мэтийн хэрээнүүд их олон болжээ. сайндаа ч биш сонгууль бодчихсонл тууж яваа нь тэр
Хариулах66.181.189.166
дэмий донгосож байхаар туслаж үзүүлээч дээ намуудаа
Хариулах202.9.46.64
Жагаатай санал нэг байна. Эрдэнэт хүний амь эрсдэж, олон хүн эрүүл мэнд, өмч хөрөнгөөр хохирч, сэтгэл зүйн маш хүнд байдалд байна. Онцгой байдлын болон бусад холбогдох байгууллагууд түргэн шуурхай ажиллаж, аль болох хохирлыг багасгах талын арга хэмжээ авч байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнээс харагдаж байна. НОБГ-ын гурван ажилтан өргөсөн тангарагтаа үнэнч байж, тэр дүрэлзсэн аймшигтай галыг унтрааж, иргэдйийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалах гэж яваад амь эрсдлээ. Тэд жинхэнэ эгэл цагийн баатрууд байлаа. Тэдний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хариулах66.181.180.118
Сайхан залуучуудын аюулгүй байдлыг хангуулахгүй галруу орулах сургалт хийж тушаал өгсөн дарганцаруудын зөв юм уу Олон удаагийн давтан хэрэг шүү. Онцгойгийнхоны удирдлагын өөрсдийн алдаа хүний амиар илэрч байгаа юм Баривчил. Дараа нь стандартаа газарын наймаач даа мөрдөн шалгавал таарна
Хариулах202.126.90.19
Тийм шүү юм л бол улс төржүүлээд байх юм
Хариулах202.131.238.26
үнэн л хэлсэн байна
Хариулах