ОХУ дахь монгол угсаатнууд Монголын иргэншил олж авах "Монгол карт"-ын тухай хуулийн төсөл санаачилжээ

Х.Батсайхан
2024/01/25

ОХУ-д оршин суудаг монгол угсаатнууд гол цөмийг нь бүрдүүлдэг “Монголын нэгдсэн хөгжил” сангийн идэвхтнүүд “Монгол картын тухай” гэх хуулийн төслийг бэлтгэжээ.

Уг төсөлд бичсэнээр, Монгол Улсын харьяат бус, хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад оршин суудаг, эсхүл эдгээр улсын уугуул иргэн, одоо харъяалагдаж байгаа монгол угсаатай, монгол соёл мэддэг хүмүүсийг бүртгэлжүүлж, “Монгол карт” гэгчийг олгоно. Карт эзэмшигч нь өөрийгөө “Монгол туургатан" гэж мэдүүлсэн, Монголын соёл, хэл, түүхийг мэддэг, монгол хэлний анхан шатны мэдлэгтэй, монголын ерөнхий уламжлал, ёс заншлыг баримтлах чадвартай хүн байна.  

Гол зорилго нь, энэ картаа Монгол Улсаар хүлээн зөвшөөрүүлж, картын ач холбогдлыг өсгөх хууль эрхзүйн орчныг батлуулах явдал аж.

Тодруулбал, энэхүү картыг эзэмшигч нь монгол хүн гэдэг нь тодорхой байх бөгөөд энэ нь Монгол Улс иргэншлийн асуудлыг нь шийдэхэд хялбар байдлыг үүсгэнэ гэж тооцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, Оросын Халимаг, Буриад, Тува, Киргизийн Сарт-Халимагууд нутаг буцах шинэ хэлбэрийг ашиглах боломжтой болох юм байна.

"Дэлхийн нийт монголчуудын түүхэн статусыг хуульчилж, монгол угсаатнууд “Монгол карт” авч, хүссэн үедээ Монгол Улсад ирж, шаардлагатай бол хууль ёсны дагуу амьдрах, эрхээ эдлэх боломжийг олгох цаг иржээ. Монгол угсаатнууд нэгдэх түүхэн үйл явцад оролцоорой” гэж төслийг дэмжигчдийн нэг, Өвөрбайгалийн буриад зохиолч Виктор Балдоржиев хэлсэн байна. 

"Бүх буриад, халимаг, тува, хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт байсан бүх монголчууд энэ хуулийн төслийг дэмжихэд бэлэн гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улсын Их Хурлын депутатууд ч бэлэн гэдэгт эргэлзэхгүй байна. Дэлхий дээрх бүх монголчуудын хүсэл эрмэлзэл, хүсэл тэмүүллийг ойлгож, хүлээн зөвшөөрч болох цорын ганц улс болох орчин үеийн Монгол Улсын сайн сайхны төлөө ажиллаж, амьдрахыг хүссэн монгол ард түмнээ нэгтгэсэн хуулийг хэлэлцэж батална гэдэгт итгэж байна" гэж тэрбээр хэлжээ. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.10
    2024/01/27

    Хэвтээ бичгээс болоод монгол мөхөх вий

    Хариулах
  • 66.181.161.52
    2024/01/26

    Yun balai yum yariad bn,davarchihsn yumnud omno mngl bla GED odo mngliin irgen gesn ug bish ,odo mngl bish bolchod yu soliorod bga yim,tuuh bol tuuh zz

    Хариулах
  • 103.57.92.253
    2024/01/25

    Санаачлахыг дэмжиж байна, монголчууд нэгдэж олон болж байж орос, хятадууд хүлээн зөвшөөрч, хамгийн гол нь хүндэтгэж эхэлнэ

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/01/25

    Зүгээрээ элэг нэгт Монгол ахан дүүс болох буриад, халимаг, тува, сарт халимагуудаа авъя ааа

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/25

    монголд ирчихээд танхайрч байгаа буриадуудыг бас хүлээж авах уу болио одоохондоо өөрсдөө ч дотроо учраа олохгүй банйа хэдэн жилийн дараа бол хаашаа юм вэ одоо цаг нь биш

    Хариулах