Дүнжингаравын ослын нэг хохирогчийн биеийн байдал мууджээ

Х.Батсайхан
2024/01/25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01.04 цагийн орчимд гарсан авто осол, түүнээс үүдэлтэй галын гамшигт өртсөн 14 хүн одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.  

Тодруулбал, Түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. 

Үүнээс  Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 10 иргэний тав нь эрчимт эмчилгээний, тав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.  Тэгвэл энгийн тасагт хэвтэж эмчлүүлж байсан нэг иргэний биеийн байдал муудаж, өнгөрсөн шөнө эрчимт эмчилгээний тасагт шилжжээ.  Хохирогчдын түлэгдэлт талбай ихтэй, гүн байгаа тул хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна