Зудын байдал хүндэрсэн сумдын айлуудыг нүүлгэн шилжүүлж байна

Х.Батсайхан
2024/01/26

Улсын хэмжээнд цас ихтэй, зудархуу нөхцөл байдалд байгаа билээ. Тэгвэл өвөлжилт хүндэрсэн зарим сумдын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, наад захын хэрэгцээт зүйлсээр хангах ажлыг аймгийн Онцгой комиссоос нь зохион байгуулж эхэлсэн байна.

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд өвөлжилт хүндэрч, Их-Ойгор багийн малчид руу очих зам даваа цасанд хаагдсан тул аймгийн Онцгой комиссоос түлш болон хүнс, тэжээл хүргэх, зам давааг нээх ажлыг эхлүүлсэн байна. 

Нэгдүгээр сарын 22-24-ний хооронд нийт 360 км-т цас цэвэрлэн зам гаргаж, хоёр өрхийг нүүлгэж, 20 айл өрхөд 670 боодлын өвс, 11.7 тонн малын тэжээл, хоёр тонн нүүрс, түлээний мод хүргэх ажлыг зохион байгуулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна