Галын улмаас орон сууц нь шатсан иргэд түрээсийн орон сууцандаа орж эхэлжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингарав захын баруун урд уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01.04 цагийн орчимд Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн, байгалийн хий ачиж явсан том оврын цистерн “Ниссан патрол” суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол болсон билээ. Уг осолтой холбоотойгоор цистернээс байгалийн хий алдагдаж, улмаар хүчтэй дэлбэрэлт болж, дөрвөн хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж гэмтсэн. Мөн ойролцоо зогсож байсан 30 гаруй автомашин болон 60 айлын орон сууцны барилга шатсан түймрийн гамшиг дэгдсэн байдаг.
Орон сууц нь шатсан айлууды түр хугацаанд зочид буудалд байрлуусан бөгөөд. Засгийн газрын зүгээс байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл орон зочид буудалд түр байрлаж байгаа зарим айлууд өрөөгөө хүлээлгэн өгч, түрээсийн орон сууцандаа орсон байна.
Энэ талаар НОК-оос тодруулахад "Одоогийн байдлаар хоёр өрх түрээсийн байрандаа орсон байгаа. Дахиад хоёр өрх байрандаа ороход бэлэн болсон. Үлдсэн айлууд нь бичиг баримт бүрдүүлэх болон гэрээхийх, түрээсийн орон сууцаа хайх шатандаа явж байгаа" гэлээ.
х
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна