Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд парк шинэчлэл шаардлагатай байсан учир өнгөрсөн оны 6 сараас эхлэн бүрэн зогссон.
Өнгөрсөн 9-р сард МУ-ын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотод ажиллахдаа орон нутгаас тавьсан саналыг хүлээн авч нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж цоо шинэ 20 ширхэг цахилгаан автобусыг олгохоор шийдвэрлэсэн юм.
Тэгвэл өнөөдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн Skywell маркийн 100% эко-цахилгаан 20 ширхэг шинэ автобус Дархан хотын зүг жолоо залжээ.
Тун удахгүй 2-р сарын 1-ээс эхлэн эко, цахилгаан, орчин үеийн автобусаар иргэд зорчиж, Дархан хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргэхээр болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.149
Дахиад л хятад автобус ,яагаад яагаад сайн чанарын европ автобус хулгайн мөнгөөрөө авахгүй байгаа юм бэ? Хятад бараа харсан хүн авна, авсан хүн хаяна....
Хариулах66.181.189.166
нэг их хөгшин жолооч нар хэрэггүй шүү
Хариулах