"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны даргын орлого асан С.Батдөлийн давж заалдсан годлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хэлэлцэнэ.
Хэргийг эргэн сануулбал, Эрүүгийн цагдаагийн газраас 2022 оны нэгдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан байдаг.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сард С.Батдөлийн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт 8 жил, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж, нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт 2 жил, ийн хугацаагаар хорих ял, нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жил, нийт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, 12 жилийн ял оноосон.
С.Батдөл Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсаныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд хэлэлцээд “Анхан шатны шүүх С.Батдөлд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2-8 жилийн хорих ялын хамгийн дээд буюу 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж 7 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж гэж/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан тухайн зүйл, заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, нийт хорих ялын хэмжээ 12 жил байсныг 10 жил болгож өөрчилсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.158
цагаатгах байлгүй том дарга нар оролцсон хэрэг дээд шүүх авч хэлэлцэнэ гэхээр
Хариулах