2024 он гарсаар манай улсад 34,000 гаруй жуулчин зочилжээ. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад үлэмж өссөн үзүүлэлт бөгөөд өвлийн улиралд төлөвлөсөн жуулчдаа хүлээж авч чадвал энэ онд 2023 онд тогтоосон дээд амжилтаа эвдэх магадлал өндөр байна /Аялал жуулалалын салбар хамгийн сул байдаг нэгдүгээр сарын 34,000-аар дундажлахад л 404,000 жуулчин/.
Монгол Улсын аялал жуулчлалын нийт арга хэмжээний 60 хувь нь долоо, найм, есдүгээр сард төлөвлөгдөж, үлдсэн хугацаанд жуулчдыг татах хөтөлбөр сул байдаг байсан. Тиймээс энэ сул орон зайг нөхөх зорилгоор Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, өнгөрсөн арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэгвэл энэ бодлогын хэрэгжилт муугүй байгааг оны эхний нэг сард 34,000 жуулчин хүлээн авсан үзүүлэлт харуулж байна.
Манай улс 2022 оны эхний гурван сард 12,236 жуулчин хүлээж авч байсан бол дээд амжилт тогтоосон 2023 оны эхний зургаан сард 223,000 жуулчин хүлээж авч байсан юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас салбарын “өвлийн сул зогсолт”-ыг нөхөх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал 26 арга хэмжээ төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна