Нэгдүгээр сарын 23-наас 24-нийг шилжих шөнө болсон дэлбэрэлтээс үүдэн онцгой байдлын гурван албан хаагч нас барсан. Харин нэгдүгээр сарын 27-ны өдөр 80-90 хувийн түлэгдэлттэй 19 настай эрэгтэй нас барсан.
Мөн өнөөдөр 90-95 хувийн түлэгдэлттэй эмчлүүлж байсан 54 настай иргэн Б нас баржээ. Ингэснээр галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн 2 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах явцдаа нас барсан тохиолдол боллоо.
Уг ослоос үүдэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн юм.
Улмаар тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа 4, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм.
Өдгөө тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд дөрвөн хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой 1 хүн байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс дээрх нас барсан үйлчлүүлэгчийн нэр болон насыг хэлэх боломжгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна